Улаанбаатар Гурил ХХК

Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг Улаанбаатар Гурилын үйлдвэр нь 2002 онд ашиглалтанд орсноосоо хойш эх орныхоо эрдэнэт хөрсөнд ургасан улаан буудайг тээрэмдэн боловсруулж, эрүүл, аюулгүй хүнсийг ард түмэндээ хүргэж байна.

Өнөөдөр Улаанбаатар Гурилын үйлдвэр нь Монгол улсын гурилын зах зээлийн 28%-г, дотоодын гурилын зах зээлийн 37%-г дангаараа ханган, үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан билээ.

Компанийн бүтээлч хамт олон 2012 онд улсдаа хамгийн томд тооцогдох, хоногт 300 тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий орчин үеийн технологийн шийдэл болсон гурилын үйлдвэрийг Дархан-Уул аймагт барьж, ашиглалтанд оруулсан. 

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Турк болон Арабын Нэгдсэн Эмират улсаас оруулж ирэн угсарч, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 27000 тонны үр тариа хадгалах силос, оффисын барилга, агуулахын барилга баригдаж, ашиглалтанд орлоо. Бүрэн автоматжсан, босоо технологитой энэхүү үйлдвэр нь бусадтай харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25% бага хэрэглэдэг байгаль орчинд ээлтэй орчин үеийн цогц үйлдвэр юм.