English

Мэдээ Мэдээлэл

Годива брэндийн албан ёсны нээлтийн арга хэмжээ

Дэлхийн  100 гаруй оронд дэлгүүртэй тансаг зэрэглэлийн шоколад болох Годива брэндийн албан ёсны нээлтийн арга хэмжээ 9 сарын 14-нд Шангри-Ла моллын 1 давхарт зохион байгуулагдав. Албан ёсны нээлтэнд Годива брэндийн 7 шоколадны мастерын нэг Филип Дауэ, Зүүн Хойд Ази, Хятадын маркетинг мерчендайзинг хариуцсан захирал Кармэн Чиү менежерүүдийн хамт, олны танил эрхмүүд, бизнесмэнүүд, Монгол дах элчин сайдын яамдуудын төлөөлөл оролцлоо. Нээлтийн өмнөх өдөр шоколадны мастер Филип Godiva брэндийн шоколадыг шилдэг технологи болон гар арга хослуулан хэрхэн хийдэг талаар сургалт зохион байгуулж, олны танил эрхмүүд нэг өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөлөө. Годива брэндийн анхны дэлгүүр Шангри-Ла моллын 1 давхарт 8 сарын 10-нд нээгдсэн бөгөөд франчайз эрхийг албан ёсоор эзэмшигч нь “Таван Богд Трейд” ХХК юм. Годива брэнд нь хамгийн сайн чанарын орцуудаар чанартай, тансаг шоколадуудаа үйлдвэрлэдэг бөгөөд зөвхөн байгалийн гаралтай орц ашигладаг учраас хадгалалтын нарийн температур, чийгшилийг цаг ямагт хангаад зогсохгүй хадгалах хугацаа маш богинотой гэдэг утгаараа бизнес эрхлэгчдийн жинхэнэ чансааг сорьдог юм байна. Та бүхнийг амттаны дээд Годива брэндийн дэлгүүрт хүрэлцэн очихыг урьж байна.

Шоколадны мэргэжилтэнтэй хамт Шоколад урлацгаая

Тансаг зэрэглэлийн шоколадны брэнд Годива Монголд нээгдсэнтэй холбогдуулан Зүүн Хойд Ази, Хятадыг хариуцсан шоколадны мэргэжилтэн Филип Дауэ хүрэлцэн ирж Годивад дурлагсадтай хамтран нэгэн өдрийг өнгөрөөлөө. Тэрээр дэлхийн хэмээнийн 7 шилдэг мэргэжилтний нэг билээ. Тус арга хэмжээний үеэр дэлхийд 7 байдаг шилдэг шоколадны мэргэжилтэн маань Годива брэндийн хамгийн амтат бүтээгдэхүүнийг хэрхэн урладаг нууцаасаа задлахын хамт сайн чанарын шоколадыг   харах, барих, үнэрлэх, сонсох, амтлах 5 мэдрэхүйгээрээ  хэрхэн мэдэж, сонголт хийх талаар зөвлөсөн юм.   Годива монголын багийнхантай хамтран анхны сургалтандаа чацаргана жимстэй болон морины дүрстэй шоколад урлахыг заасан нь Монгол онцлогийг шингээсэн гайхалтай бүтээл боллоо. Та бүхэн фото сурвалажлагатай танилцаарай.

Баяр баясгаланг бэлэглэгч Ferrero брэнд бидний нэг хэсэг боллоо

            Амттан үйлдвэрлэлээрээ дэлхийн топуудын эгнээнд зүй ёсоор багтдаг Италийн алдарт Ferrero компанийн бүтээгдэхүүнийг “Таван Богд Интернэйшнл” ХХК албан ёсоор худалдаалж эхэллээ. Өнгөрсөн жил тус компанийн хадгалалтын тусгай горим шаардсан гурван төрлийн сүүн амттанг амжилттай нэвтрүүлсэн бол энэ удаад хэзээ ч уйдамгүй Kinder, Raffaello, Nutella, Tic Tac, Rocher  зэргээр нэр төрлөө хэрэглэгч, худалдан авагчиддаа дэлхийд танигдсан амттаныг таашаах боломж олгож байна. Ийнхүү “Таван Богд Интернэйшнл” ХХК-ийн хэрэглэгчдэд хүргэдэг брэнд бүл нэмж Ferrero бидний нэг хэсэг боллоо.

  “Мөнгөний хойноос бус Ажлын хойноос хөөцөлд” сэдэвт лекцэнд хамрагдлаа

Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы урилгаар Японы  "Комияа консалтинг"-ийн менежментийн зөвлөх багш Комияа Казүёши айлчлан ирж Таван Богд Групп, Хаан банк, Говь ХК-ийн удирдах төвшний 310 гаруй ажилтанд  "Мөнгөний хойноос бус, Ажлын хойноос хөөцөлд" сэдэвт лекц уншлаа.    Таван Богд Группийн Ерөнхийлөгч  Ц.Баатарсайхан Комия Казүёши багшийн номыг нь уншаад түүнтэй холбоо барихыг  даалгаад 6 болон 7 сард завгүй байсан тул 8 сард авчирч байнга завгүй байдаг хүнийг багийнхандаа зориулан урьж авчихрсан тухай, тэгэнгээ  “Япон хүн бол брэнд юм. Бидэнд Япончуудаас суралцах зүйл маш их байгаа” гэдгийг дурдав. Комияа Казүёши нь менежментийн зөвлөгөө өгдөг  "Комияа консалтинг"-ийн компанийг ажиллуулдаг бөгөөд 7 компанийн орон тооны, 5 компанийн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг,  135 ном бичиж туурвисан арвин туршлагатай нэгэн. Ажилтнуудад ур чадвараа тасралтгүй сайжруулан өөрийн болж чадах хамгийн шилдэг “Би” болохын төлөө зорьж, гал эрмэлзэлтэйгээр ажилдаа дурлан эерэг хандлагаар ажлаа хийхийн ач тусыг ойлгомжтой, олон  сонирхолтой жишээнд тулгуурлан тайлбарласан юм. Өдөр бүрийн зөв хичээл зүтгэлийн хураангуй бол “Амжилтын түлхүүр” гэдгийг тэрээр онцлов. Олон сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө авсан бүтээлч өдрийн төгсгөлд бүх ажилтнууд болон компаниуд шинээр зорилгоо гарган хагас жил, жилийн дараа хэрхэн зорилгодоо хүрснээ дүгнэн ярилцах шийдэлд хүрэв.