Нийгмийн хариуцлага

Пицца Хат брэндийн нийт 330 гаруй ажилтан “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийг дэмжих “Ид шидтэй ах эгч” хөтөлбөрт нэгдлээ.  “Ид шидтэй ах эгч” хөтөлбөрийн зорилго нь нийгэмд тулгамдсан асуудал болох хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, хүүхдийн эрхийн төлөө тэмцэх “Ид шидийн орон 1” цогцолбор төвийн урсгал зардлыг хамтдаа шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах хөтөлбөр юм. Пицца Хат брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Бяцхан гараараа пицца урлацгаая” өдөрлөг болон хязгаарлагдмал дүүрэгт байрших сургуулиудад ном хандивлах “Pizza and Book” аяныг тогтмол хийдэг.  Бид цаашдаа хүүхэд, залуус, гэр бүлийг дэмжсэн олон ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эрхэм таны санал бидэнд үнэтэй тул ямар ажил хийвэл илүү оновчтой талаарх саналаа www.pizzahut.marketing@tavanbogd.com хаягаар мэдэгдээрэй. Хайрлах нь хуваалцахаас... Пицца Хат

Danone брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн 20-р хорооны Гачуурт тосгонд байрлах Бадамлянхуа хүүхдийн төвд 2018 оны 12 сарын 29-ны өдөр Сэлбэ ротаракт клубтэй хамтран нийт 68 хүүхдэд Растишка брэндийн шинэ жилийн бэлгийн багц болон Актимел брэндийн утааны маскыг бэлэглэлээ. Нэгэн өдрийг өвлийн өвгөн аавтайгаа хамт авьяас чадвараа үзүүлэн, хөгжөөнт тоглоом тоглон өнгөрүүллээ.  Бяцхан дүү нартаа ирээдүйд нь сайн сайхныг хүсэн эрүүл өсөж том болоорой хэмээн Danone брэндийн ах эгч нараас нь хүсэж байна.

Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг "Улаанбаатар Гурил" ХХК нь 2001 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 онд Дархан хотын үйлдвэрийн бүсэд Турк улсын Алапала компанийн тоног төхөөрөмжөөр бүтсэн 300 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай бүрэн автоматажсан, компьютер удирдлагын системтэй, босоо технологитой 5 давхар үйлдвэр байгуулсан билээ. Бид анх байгуулагдсан цагаасаа хойш эх орныхоо эрдэнэт хөрсөнд ургасан улаан буудайг тээрэмдэн боловсруулж, эрүүл, аюулгүй, чанартай хүнсийг ард түмэндээ хүргэсээр байна. Бид ард түмнийхээ тэргүүн сонголт нь байж салбартаа манлайлахын зэрэгцээ чанарыг эрхэмлэн хамгийн тааламжит үнэ, өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж ажилтнуудынхаа оюуны болон санхүүгийн хэрэгцээг хангаж, нийгмийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг билээ. Мөн бид ажилтнуудаа эрүүл, аюулгүй ажлын орчин хийгээд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтой ажлын байраар хангах, ажилтнууд маань бие болоод сэтгэлийн аз жаргалыг мэдэрдэг байхыг зорьж ажилладаг. Үүнийхээ хүрээнд бид Дархан-Уул аймгийн 11-р багийн нутаг дэвсгэрт Баян Бридж ХХК барилгын компанитай хамтран 70 айлын орон сууцыг 2018 оны 12-р сарын 10-нд ашиглалтанд оруулсан билээ. Энэхүү орон сууцанд гүйцэтгэл, ур чадвар сайтай, компанидаа олон жил тогтвор суурьшилтай, өндөр хувь нэмрийг оруулан ажиллаж байгаа үйлдвэрийн 35 ажилтныг хөнгөлөлттэй, таатай нөхцөлөөр хамруулж байгаа бөгөөд оршин суух ажилтнууд маань түлхүүрээ гардан авлаа.

"Таван Богд Хейлт" эрүүл мэндийн клуб нь 5 сарын 20-нд Богд уулын Баруун ширээтийн амруу нэг өдрийн явган аялал зохион байгууллаа. Уг явган аялалын үеэр нийт оролцогчид "БИД БАЙГАЛЬД ХОГ ХАЯХГҮЙ” уриалгыг дэвшүүлж, буцах замдаа цэвэр усны сав зэрэг хог хаягдлыг түүж өөрсдөөрөө үлгэрлэсэн байна.   Явдал мөрийн дээд нь явган алхалт юм

Үндэсний мод тарих өдрөөр буюу 2018.05.12-ны өдөр Таван Богдчууд “ГОЁО” ХХК-ийнхаа цэцэрлэгжилтийн талбайд 1000 мод тарилаа. Таван Богд группийн салбар 15 компанийн ажилтнууд хуваарилагдсан 190 талбайд  мэргэжлийн цэцэрлэгжүүлэгчийн заавраар тарьц, суулгацыг суулгаж, баг хамт олноороо бүтээлч амралтын өдрийг өнгөрүүллээ. Эх ногоон байгаль дэлхийгээ хүн бүр хайрлаж хамгаалцгаая