English

Мэдээ Мэдээлэл

Бүтээлч Таван Богдчууд өдөрлөг

Таван Богд Группийн хэмжээнд “Бүтээлч Таван Богдчууд” нэгдсэн баярын хурал 12 сарын 14-ны өдөр “UB Palace”-ийн их танхимд зохион байгуулагдлаа.

 

Баярын хурлыг нээж Таван Богд Группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Өдөр бүр байдаг чадлаараа” сэдэвт илтгэлээ танилцуулан, группийн ирэх гурван жилийн зорилтыг тодорхойлж, Таван Богд хэмээх их айлд Гоёо компани нэгдсэнийг албан ёсоор мэдэгдсэн юм. Монгол ноолуурыг дэлхийн №1 брэнд болгохын төлөө “Говь” ХК, “Гоёо” ХХК  компаниуд хамтран ажиллаж ноос боловсруулах шинэ үйлдвэрийн ажил эхэлснийг онцоллоо. Мөн  олон улсын сүлжээ ресторан “Little sheep” ирэх оны 1 сард нээлтээ хийх тухай, 2018 онд “Улаанбаатар гурил” ХХК шинэ үйлдвэр барин дотоодын гурилын зах зээлийн 50%-ийг дангаар хангахаар ажиллаж байгаа нь ирэх жилүүдийн томоохон зорилтууд болохыг дурдахын хамт энэ бүх амжилтын цаана Таван Богд Группээрээ овоглосон  юм.  Ц.Баатарсайхан ерөнхийлөгчийн урам өгч, сэтгэл огшоосон илтгэлийн дараа “Брэндийн биет бус үнэ цэнэ ба өсөлтөд тэмүүлсэн хандлага” сэдэвт илтгэлийг дэд ерөнхийлөгч Д.Хулан танилцууллаа.

“Таван Богд” гэдэг брэндийн үнэ цэнэ, биет бус  хөрөнгийн талаар нийт ажилтнуудад ойлгуулан брэнд гэдэг зүйлийн ард ямар их хүч хөдөлмөр, олон хүний сэтгэл байдгийг тайлбарлав. Илтгэлийнхээ төгсгөлд хувь хүн бүр өөртөө зорилт тавьж, түүндээ хүрэхийн төлөө өдөр бүр байдаг чадлаараа ажиллахыг уриалсан юм.

“Таван Богд Групп - Бидний бахархал” видеог үзүүлсэн бөгөөд удаан ажилласан ажилтнууд өөрсдийн амжилт, ажлын туршлагаас бусад ажилтнууддаа хуваалцан илүү их амжилтын төлөө хамтдаа ажиллахыг уриаллаа.

Мөн энэ өдөр 2017 онд амжилт бүтээлээрээ бусдыг манлайлсан байгууллагын болон группийн тэргүүний ажилтнуудаа шалгаруулсан бөгөөд группийн тэргүүний ажилтнууд арлын япон орноор аялангаа дэлхийд алдартай Toyota брэндийн үйлдвэртэй танилцах эрхийн бичгийг хүлээн авлаа.

Тус өдөрлөгийн сэтгэл догдлуулсан нэгэн мөч бол азтан шалгаруулах үйл явдал байлаа. Аз нь атгандаа багтаж ядсан аавын хүү ээжийн охинд SK Zic – тос солиулах эрх, KFC Pizza hut, Нагоми сакура, ресторануудаар үйлчлүүлэх эрх, Таван Богд Интернэйшнл ХХК-ийн бүтээгдэхүүний дээж, Говь, VAX брэндийн бүтээгдэхүүн авах эрх, болон супер азтан Таван Богд Группийн аль ч компаниас 1 сая төгрийн бүтээгдэхүүн үйлчилгээ авах эрхийн бичгийн эзэн боллоо. Та бүгдийг ч бас азын тэнгэр ивээг.
Өдөрлөгийн төгсгөлд авъяаслаг Таван Богдчуудын төлөөлөл болсон залуус

 “Бид хамтдаа” дууг дуулан, өөрсдийн клипээ сонирхуулсан нь Таван Богд Групп-ээрээ бахархах бахарлыг улам бадраалаа.

“Өдөр бүр байдаг чадлаараа” хичээн ажиллаж, 2018 онд илүү их амжилтын төлөө хамтдаа...