Таван Богд Моторс компанийн хамт олон Японы Тоёота брэндийн автомашиныг албан ёсны эрхтэйгээр худалдаалах болсон мэдээг та бүхэндээ хүргэж байсан билээ. Тус компанийн хамт олон TOYOTA брэндийн автомашиныг худалдаалахаар маркетингийн болон бусад бэлтгэл ажлуудаа хийж эхлээд байна. Эхний удаад Land Criuser 200, land criuser 70 series, Haice, Camry, Rav4, Prado зэрэг Монголчууд бидний сайн мэдэх загваруудыг оруулж ирэн худалдаалах юм.
Тоёота брэндийн автомашиныг монголд хувь хүн, байгууллага олноор худалдаалдаг ч Таван Богд Моторс компани худалдан авагчдадаа дараахи давуу талыг олгож байна.

Үүнд:
- Албан ёсны эрхтэй худалдаалж байгаагаараа
- Уян хатан төлбөрийн нөхцөл
Таван Богд Моторс компаниас автомашин худалдан авагчдадаа 30%-ийн урьдчилгаа төлбөр, 24 сарын хугацаатай зээлийг 1,3%-ийн хүүтэйгээр санал болгож байна.
Мөн Toyota-г амжиж захиалсан эхний 9 хэрэглэгч Bridgestone брэндийн 4 шинэ дугуй, Европ руу нисэх 2 талын тийз зэрэг бэлэгнээс сонгон авах боломжтой юм.