English

Мэдээ Мэдээлэл

МУГТ Б.Гангаамаа K2 оргилыг зорьлоо

Монгол Улсын Гавъяат Тамирчин, “Seven summit”-ын эзэн ️Б.Гангаамаа Дэлхийн уулчдын мөрөөдөл бас айдас,алдар нэрийн тавцан гэгдэх Дэлхийн хоёр дахь ноён оргил Чогори / К2 / уулын олон улсын авиралтанд эх орноосоо мордлоо.

Тэрээр энэхүү авиралтанд 2013 оноос хойш 5 жил бэлдэж бас зүүдэлж ирсэн тухайгаа хэвлэлийн хурлын үеэр дурьдаж байсан юм.

Энэ удаагийн авиралтанд нь "ТАВАН БОГД ГРУПП"-ийн Таван Богд Трейд, Хаан Банк, Говь, Улаанбаатар Гурил компаниуд дэмжиж оролцлоо.