English

Мэдээ Мэдээлэл

Говь ХК-ийн төслүүд хэрэгжиж эхэлсэн нь

Үндэсний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Говь” ХК нь Монгол улсын засгийн газраас боловсруулсан Ноолуур хөтөлбөрийн хүрээнд, экспортын нэмэгдүүлэх, ажиллах хүч дотооддоо бэлтгэх нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хот болон Төв аймгийн Сэргэлэн суманд хэрэгжүүлэхээр хоёр төсөл эхлүүлсэн. 

Улаанбаатар хотод эхлүүлсэн төсөл нь нийт 7,166м2 талбай бүхий оёмол болон сүлжмэлийн үйлдвэрийн өргөтгөлийн давхар барилга юм. 

ШИНЭ ҮЙЛДВЭР 2018 ОНЫ 12-Р САРД АШИГЛАЛТАНД ОРЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА.

Мөн анхан шатны үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, 14.7 га газар бүхий ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар төлөвлөж байгаа бөгөөд шав тавих ёслол 2018 оны 6-р сарын 15-нд болсон.

Монгол улс ойролцоогоор 9500 тонн түүхий ноолуурыг дэлхийн зах зээлд бэлтгэн нийлүүлдэг ба 90 орчим хувийг угаасан хэлбэрээр экспортолдог. Үлдсэн 10 хувийг дотоодын үйлдвэрлэгчид боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод болон гадаадын хэрэглэгчдэд түгээдэг байна.

Тиймдээ ч Гоёо ХХК-тай хамтран түүхий ноолуурыг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар уг төслийг санаачилсан. Ноолуурын анхан шатны үйлдвэр нь 4000 тонн түүхий ноолуур бэлтгэж, 2000 тонн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай бөгөөд түүхий эдээ бэлтгэхдээ орон нутгийн малчид болон үйлдвэрийн байранд хүлээн авах гэсэн хоёр шугамтай.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдах анхан шатны боловсруулах үйлдвэр нь 14,000м2 талбай бүхий ноолуурыг ангилах, угаах, самнах дамжлагуудтай цогцолбор үйлдвэр юм.


АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА: 2019 ОНЫ 4-Р САРЫН 1

Төслийн үр дүнд 470 гаруй ажлын байр шинээр бий болж, орон нутаг, улс орны эдийн засаг болон экспортыг дэмжих онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт болсноороо 2018 оны онцлох үйл явдлуудын нэг болсон.