English

Мэдээ Мэдээлэл

ГОЁО БРЭНДИНГ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Аливаа зүйлс бүхэн өөрчлөлтийн дунд оршиж, түрүүлж эхлүүлсэн шинэчлэлтээрээ хөгжлийн замаа тодорхойлдог.

Тэртээ 1993 онд социалист нийгмийн тогтолцооны Эсгий, эсгий гутлын үйлдвэрийн суурин дээр Монголын анхны хувийн хэвшлийн ноос ноолуурын компани болж, ноос ноолууран түүхий эдэд зөвхөн анхан шатны боловсруулалт хийх зорилготойгоор 50-иад ажилтантай байгуулагдаж байсан ГОЁО ХХК Goyo Cashmere өнөөдөр 25 жилийн босгон дээрээ Монголын бизнесийн томоохон групп компани болох ТАВАН БОГД группын охин компани болон шинэчлэгдэж, ноолууран түүхий эдэд бүрэн боловсруулалт хийх хүчин чадалтай 800 ажилтантай цогц үйлдвэр болсон байна. Энэ хөгжлөөрөө ГОЁО брэндийнхээ үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, гадаад зах зээлд таниулах боломжоо тэлэх зорилгоор БРЭНД ЛОГО-гоо шинэчлэн танилцуулж байна.
Бид их гүрний сүр хүчийг илтгэж, ур хийцээрээ дэлхийд гайхагдан оршиж байсан Хархорум хотын Мөнгөн модыг брэнд логондоо тусган, Монгол ноолуураар дэлхийг гоёхыг зорин ажиллах болно.
1220 онд суурь нь тавигдаж, 1236 онд их найр цэнгэл наадам хийснээр Дэлхийн түүхнээ Монголын хаант гүрний сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болж өрнө дорныг холбосон Торгоны замыг чагтлан оршиж байсан нийслэл ХАРХОРУМ хотын төвд уран дарханы хийцийн гайхамшигт бүтээл болох МӨНГӨН МОД сүндэрлэнэ.
Мөнгөн мод нь Монгол гүрний хөгжлийг илтгэж, түүний ур хийц, амсраар урсан гарах идээ ундааны дээжийн тухай яриа дэлхийд түгж байжээ.