English

Мэдээ Мэдээлэл

ТАВАН БОГД ИНТЕРНЭЙШНЛ 20 НАС ХҮРЛЭЭ

Дэлхийд танигдсан чанарыг Монголын хэрэглэгчдэд хүргэсээр ирсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч “Таван Богд Интернэйшнл” ХХК хорин нас хүрлээ.

Тус компани нь MamyPoko живх, Sofy ариун цэврийн хэрэглэл, Colgate&Palmolive, Гүрж, Чилийн өндөр зэрэглэлийн тансаг дарс, бяцхан үрсийн хамгийн дуртай Италийн Ferrero-ийн амттанууд, Дэлхийн №1 сүү үйлдвэрлэгчийн  амьд бактери бүхий Danone таргууд, Туркийн Ulker брэндийн цэвэр шоколад, Олейна ургамлын тос,  хэрэглэгчдийн эртний танил Heinz, Найман гишүүн төгөлдөр, Мөнгөн аягат цай, New top эдийн саван зэрэг та бидний гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг 20 жилийн турш тасралтгүй сайжруулан нийлүүлсээр ирсэн билээ.

20 жилийн ойн хүрээнд тус хамт олон “Хэрэглэгчдэдээ талархах өдрүүд” арга хэмжээг талбар дээр зохион байгуулснаас гадна үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнэж, цаашдын зорилго зорилтоо тодорхойлох сургалтад хамрагдсан байна.